Хоёр жилийн хугацаанд зөвхөн АНУ-д 11467 ази хүн ялгаварлан гадуурхалтад өртжээ

    АНУ-д амьдарч буй азичуудын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, дарамт шахалт болон үзэн ядалтын    бусад хэлбэрийн гол бай нь солонгос үндэстэн болж буй тухай “KoreaTimes” онцолжээ. “Stop AAPI Hate” байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгааны баримт бичигт дурдсанаар,

сүүлийн хоёр жилийн хугацаанд бүртгэгдсэн ийм төрлийн 11467 хохирогчийн 16 хувь нь солонгос үндэстэн байжээ.

Хүчирхийлэлд хамгийн их өртсөн нь буюу 43 хувь нь хятадууд, дараа нь Солонгос, Филиппин (есөн хувь), Япон (найман хувь), Вьетнам (найман хувь) оржээ. Тус ашгийн бус байгууллага нь БНХАУ-ын Ухань хотод халдварын анхны тохиолдол бүртгэгдсэний дараа уюу 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш КОВИД-19-ийг цар тахал гэж зарласан өдөр хүртэлх мэдээллийг цуглуулсан байна.

Баримт бичигт нийтлэгдсэн тохиолдлын 67 хувьд нь хэл амаар болон бичгээр үзэн ядсан үг хэллэг хэллэг ашиглан ялгаварлан гадуурхсан тохиолдол багтаж байжээ.

Харин 17 хувь нь бие махбодийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлсэн бол 16 хувьд нь азичуудаас зайгаа барих, холдож суух зэрэг багтаж байгаа аж. Сан Францискогийн нэгэн мэдээгээр, нэгэн эр ази хүний урдуур үсрэн орж ирээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж доромжилж “Хятад f――g Ази. Нутаг руугаа буц" хашгирч, дараа нь түүнийг түлхэж буй бичлэг цацагдсан.

Өмнөд Каролина мужид ресторанд нэгэн эмэгтэй "Тэдэн шиг хүмүүсийн хажууд хоол идэхийг хүсээгүй байна. Тэд хоолны дуршилгүй болгож байна” хэмээгээд хоолоо савлуулан ресторанаас гарч буй дүрс бичлэг мөн олон нийтийн сүлжээнд тархсан. Нийтийн орчинд (40 хувь) болон аж ахуйн нэгжүүдэд (27 хувь) бүртгэгдсэн ялгаварлан гадуурхалт хамгийн өндөр хувийг эзэлж байгаа бол хувийн орон сууц (10 хувь), цахим сүлжээ (10 хувь) удаалж байна. Хэдийгээр ихэнх тохиолдлууд хор хөнөөлтэй, цочирдмоор боловч үзэн ядалт нь гэмт хэрэгт тооцогддоггүй талаар “Stop AAPI Hate” мөн онцолжээ. Түүнчлэн уг тайланд хохирогчдын 49 хувь нь сэтгэлийн хямрал, түгшүүртэй байсан тухай ярьсан бол 72 хувь нь тэднийг ялгаварлан гадуурхах нь тахлын үед эрүүл мэндийн асуудлаас ч илүүтэйгээр стресстүүлж байсан гэжээ.

Харамсалтай нь цар тахал дэгдсэнээс хойш хэдийн хоёр жил өнгөрөөд байгаа ч одоо хүртэл ялгаварлан гадуурхалт байсаар байгаа ажээ. “Edelman Data & Intelligence” компанитай хамтран хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар Ази гаралтай таван хүн тутмын нэг нь 2020 эсвэл 2021 онд үзэн ядалтын шинжтэй ялгаварлан гадуурхалтад өртжээ. Үзэн ядалт, хэт туйлшралыг судлах төвөөс өмнө нь нийтэлсэн өөр нэгэн судалгаагаар өнгөрсөн онд азиудыг үзэн ядсанаас үүдэлтэй гэмт хэрэг өмнөх жилтэй харьцуулахад 339 хувиар өсөж, Нью-Йорк, Сан Франциско, Лос Анжелес болон бусад хотууд 2020 онд дээд амжилт тогтоосон байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ziqnkh

lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin without a prescription</a> lipitor 20mg brand