Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн 78 улс, нутаг дэвсгэрт сармагчны цэцэг өвчний 18 мянган гаруй тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “ Нийт тохиолдлын 70 гаруй хувь нь Европын холбоо, 25 хувь нь Америк тивд бүртгэгдсэн ба Африкт энэ өвчний улмаас таван хүн нас барсан” гэж мэдэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 98 хувь нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ. Сармагчны цэцэг өвчин нь ойр дотно харилцаа үүсгэх, бохирдсон алчуур, ор дэрний цагаан хэрэглэл зэргээр дамжин халдварладаг байна.
Сэтгэгдэл үлдээх