Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байх үед сэтгүүлч Тайвань улсад болж буй нөхцөл байдлын талаар болон тус улсад суралцаж, амьдарч байгаа Монгол иргэдийн талаар Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр,
Тайвань улсад болж байгаа асуудлаар ҮАБЗ хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Тайвань улсад одоогоор 460 гаруй оюутнууд тус улсын хэд хэдэн хотуудад байгаа. Одоогоор нөхцөл байдлыг ГХЯ болон холбогдох байгууллагууд анхааралтайгаар ажиглаж байгаа. Оюутнуудаа татаж нөхцөл байдал үүсээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх