БНХАУ-ын ОХУ-аас импортлосон нүүрсний хэмээ өнгөрсөн долоодугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өсөж, сүүлийн таван жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн сард Хятад улс ОХУ-аас 7.42 сая тонн нүүрс импортлосон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн байна. Энэ нь 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Барууны орнуудын ОХУ-д тавьсан хориг нь Москва Хятад, Энэтхэг зэрэг худалдан авагчдыг онилж, нүүрсээ хямдралтай үнээр зарахад хүргэв. 5500 килокалори (ккал) дулааны хүчин чадалтай Оросын эрчим хүчний нүүрс долоодугаар сарын сүүлчээр нэг тонн нь 150 орчим ам.доллароор зарагдаж байсан бол Австралийн Ньюкасл боомтод ижил чанарын нүүрс 210 гаруй ам.доллароор үнэлэгдэж байна. Дөрөвдүгээр улиралд Оросын нүүрс Хятад руу их хэмжээгээр орж ирнэ гэж зарим худалдаачин үзэж байна. Сүүлийн саруудад Хятадын дотоодын олборлолт нэмэгдэж байгаатай холбогдуулан нүүрсний импортоо бууруулсан. Хятадын өмнөд хэсгийн цахилгаан станцууд наймдугаар сард Индонезийн нүүрсийг дотоодын нүүрснээс хямд байгаатай холбоотойгоор худалдан авах тендерээ нэмэгдүүлсэн бол нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх эрэлт халууны улмаас нэмэгдсэн байна. Индонезийн эрчим хүчний 3800 ккал дулааны нүүрс өнгөрсөн долоо хоногт FOB үнэлгээгээр тонн нь 78 орчим ам.доллар болсон бөгөөд тээвэрлэлтийн зардлыг тооцож үзэхэд орон нутгийн нүүрсний үнэ 690 юань хүрэхгүй хэвээр байна. БНХАУ-ын гаалийн мэдээлэлээс харахад долоодугаар сард Автстралиас тээвэрлэсэн нүүрс 0-ийг зааж байжээ.
Сэтгэгдэл үлдээх