КОВИД-19 цар тахлаар халдварлаад эдгэсний дараа урт хугацаандаа илэрдэг олон сөрөг үр дагаврын дунд мэдрэлийн сэтгэцийн эмгэгүүд дээгүүр байр эзэлдэг. Жилийн өмнө Оксфордын их сургуулийн судлаачид гурван өвчтөн тутмын нэгд нь КОВИД-ын халдвар авснаас хойш зургаан сарын дараа сэтгэл санааны хямрал, цус харвах, сэтгэцийн өөрчлөлттэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байсан тухай мэдээлсэн. КОВИД-19-өөр халдварласан 1.25 сая хүний бүртгэлд удаан хугацааны турш дүн шинжилгээ хийж үзсэний үр дүнд халдварлаад эдгэснээс хойш хоёр жил хүртэлх хугацаанд сэтгэцийн эмгэг илрэх, оюун ухаан муудах, "тархины манан" болон таталт зэрэг өвчин тусах эрсдэл нь амьсгалын замын бусад халдвараас илүү өндөр хэвээр байгаа талаар судлаачид лхагва гарагт “Lancet Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.
Сэтгэгдэл үлдээх