Япон Улс хар салхины улмаас онц байдал зарлалаа

Япон улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй хар салхи болох эрсдэлтэй байгаа тул 2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар NHK World мэдээллээ.

Хар салхи Кюүшү арлын өмнөд хэсэг, ялангуяа Кагошима мужийг дайрах төлөвтэй байна. Иймд эргийн Миязаки, Кагошима, Амакүса хотуудын нэг сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарчээ.

Тус улсын гамшгаас урьдчилан сэргийлэх хамгийн дээд сэрэмжлүүлэг болох тавдугаар түвшний аюулын дохио Нишиноомотэ хотод ассан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр хүчтэй аадар борооны улмаас гол, мөрөн үерлэж, хөрсний гулгалт үүсэх магадлалтай анхааруулжээ.

"Japan Airlines" болон "All Nippon Airways" компаниуд Японд газардах болон хөөрөх 335 нислэгээ цуцалсан байна.

Салхи 270 км/цаг хүрч, зарим газар 24 цагийн дотор 500 мм (20 инч) хур тунадас орно.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Deehrm

lipitor 40mg pill <a href="https://lipiws.top/">generic lipitor 40mg</a> lipitor tablet