Гүржид Улсад Оросын 40 мянган иргэн нэвтэрчээ

 Оросууд Гүрж, Казахстан, Монголын хилийг нэвтэрсээр байгаа нь сансрын хиймэл дагуулаас авсан зурагт харагдсаар байгаа талаар “NBCNews.com” мэдээлжээ. Колорадо мужид төвтэй “Maxar Technology” компанийн олж авсан бичлэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дайчлах зарлигаас дайжиж буй ачааны болон хувийн машинууд Оросоос гарч, хөрш зэргэлдээ мужууд руу нэвтэрч байгааг харуулсан байна.

Оросын хилчид дүрвэгчдийг зогсоох гэж оролдохгүй байгаа бололтой.

Гүржийн нийслэл Тбилисид очоод буй Дмитрий Курилиюнок Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид дайчилгааны талаар мэдээд гэртээ байгаа бүхнээ хаяж, машиндаа үсэрч суугаад хөдөлсөн” хэмээжээ. Курилиюнокын хэлснээр тэрбээр эхнэр Ирина болон бага охины хамт Оросын өмнөд нутгийг Краснодараас Хойд Кавказын Минеральные Воды руу аялж, Гүрж рүү нэвтэрсэн олон оросуудын нэг болжээ. Тэд хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхийн тулд нутгийн жолооч хөлсөлсөн гэж Курилиюнок хэлэв. Тэрбээр "Бид энэ дайныг бүрэн эсэргүүцэж байна. Бусдын адил бидний хувьд энэ нь аймшигтай юм. Юуны төлөө үхнэ эсвэл бусдыг ална гэж бид ойлгохгүй байна. Тиймээс бид зугтахаар шийдсэн” гэв. Тэд энэ аялалыг хийсэн цорын ганц оросууд биш. Хоёрдугаар сарын 24-нд Путиний зэвсэгт хүчин Украинд цөмрөн орсноос хойш 40 мянга орчим орос Тблисид хоргодсон тухай Ройтерс агентлагийн засгийн газрын статистик мэдээллээс иш татан дурджээ. ОХУ-д байсан бол албадан цэрэгт татагдах боломжтой байсан нөөцийн цэрэг Иван Стрельцов "Ройтерс" агентлагт хэлэхдээ "Би сар хагасын өмнө Тбилисид ирсэн. Учир нь Украинд явуулж буй цэргийн ажиллагааг дэмжээгүй. Цэргийн ажиллагаа эхлэхэд би эсэргүүцлийн жагсаалд оролцсон. Идэвхитнүүд бидний хувьд энэ мөчид бүх зүйл маш хэцүү болсон. Оросуудад визгүй учраас Гүрж, Монгол, Казахстан зэрэг улс руу дүрвэж байна. Гэвч хилийн боомтод хүрэх нь олон хүний хувьд хүнд сорилт байсан” гэжээ. Путин цэргийн дайчилгаа зарлахаас өмнө Европын холбооны есөн улс, тэр дундаа Польш, Латви, Литва, Эстони зэрэг Оростой хиллэдэг улс орнууд оросуудад аялалын виз олгохоо зогсоосон. Үүний зэрэгцээ, Украин дахь Кремлийн дайн зургаан сар өнгөрч байхад Путин улсынхаа зэвсэгт хүчний тоог 137 мянгаар нэмэгдүүлсэн зарлигт гарын үсэг зурсны дараа хөрш орнууд руу хийх нислэгүүд огцом нэмэгдсэн. Путин байлдааны цэргийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлж, 1.15 саяд хүргэж, цэргийн нийт цэргийн тоог 2.04 саяд хүргэх зорилт тавьсан. Ард түмэндээ хурдан ялалт байгуулна гэж амласан.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pephzy

order lipitor sale <a href="https://lipiws.top/">lipitor buy online</a> buy lipitor 40mg pills