Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жун-Хо БНХАУ-д хоригджээ

Өмнөд Солонгосын хөл бөмбөгчин Сон Жун-Хог хахууль авсан хэрэгт холбогдуулан Хятадын цагдаагийн газар саатуулагдсан тухай Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын шигшээ баг болон Хятадын Супер лигт тоглодог 31 настай Сон Жун-Хо нь баасан гарагт Шанхайн нисэх онгоцны буудалд хоригдсон бөгөөд эл хэргийн талаар Өмнөд Солонгос болон Хятадын албаны хүмүүс ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Хятадын Засгийн газрын хувьд спортын авлигын эсрэг тууштай тэмцлийг эхлүүлээд байгаа бөгөөд Хятадын хөлбөмбөгийн багууд нь match-fixing буюу тоглолтын үр дүнг наймаалцах, бооцоо тавих гэх мэт асуудалд холбогдсон байх ихээхэн магадлалтай бөгөөд эл хэргээр ч Өмнөд Солонгосын хөлбөмбөгчинг баривчилсан байх гэж мэргэжилтнүүд таамаглаад байна.