Их Британийн Засгийн газар хатан хаан II Элизабетийг оршуулах төрийн ёслолд 162 сая орчим фунт стерлинг /201.4 сая ам.доллар/ зарцуулсан талаар тус улсын Сангийн яам пүрэв гарагт мэдээлэв. Их Британийн түүхэнд хамгийн олон жил төр барьсан хатан хаан 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 насандаа Шотландын Балморал шилтгээнд таалал төгссөн билээ.
Хатан хааныг таалал төгссөнтэй холбогдуулан үндэсний хэмжээнд 10 хоногийн гашуудал зарлаж, түүнийг оршуулах төрийн ёслол Вестминстерийн сүмд есдүгээр сарын 18-ний өдөр болсон юм. Оршуулгын ёслолын зардлын талаарх шинэ тайлан мэдээнд дурдсанаар, Дотоод хэргийн яам 73.68 сая фунт стерлинг, Соёл, хэвлэл мэдээлэл, спортын яам 57.42 сая фунт стерлинг, Тээврийн яам 2.565 сая фунт стерлинг, Гадаад хэргийн яам 2.096 сая фунт стерлинг, Батлан хамгаалах яам 2.89 сая фунт стерлинг зарцуулжээ.
Сэтгэгдэл үлдээх