СУДАЛГАА: Японы 20-30 настай эрчүүдийн 40 хувь нь амьдралдаа нэг ч удаа болзож байгаагүй

Япон улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурч 124 сая хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь тэтгэврийн насанд, арван хүн тутмын нэг нь 80 ба түүнээс дээш настай болжээ. Тус улсад иргэд 65 насандаа тэтгэвэрт гардаг бол өдгөө нийт 36 сая хүн 65 ба түүнээс дээш насанд хүрч ажиллах хүчний хомсдол үүсэж буй нь төр засгийн санааг чилээх болжээ.

Тус улсын хүн ам өнгөрсөн онд 300 мянгаар буурч, 1 сая хүрэхгүй хүүхэд төрсөн байна. Япон залуус гэр бүлтэй болохоос илүүтэй ажил карьераа дээгүүрт тавих нь нэмэгдэж байгаа бөгөөд ганцаараа амьдардаг залуусын тоо 21.1 саяд хүрчээ. Хүн амын судалгаагаар Японы 20-30 настай эрчүүдийн 40 хувь нь амьдралдаа нэг ч удаа болзож байгаагүй аж.  Мөн уг насны эрчүүдийн 65.8 хувь нь, эмэгтэйчүүдийн 51.8 хувь нь "огт гэр бүл болох хүсэлгүй" гэж мэдэгджээ.

Харин 30-40 насны эрчүүдийн 35.5 хувь нь, эмэгтэйчүүдийн 27 хувь нь ижил бодолтой байна.