Азийн хамгийн аз жаргалтай 10 орны тоонд Монгол Улс багтжээ

Өнгөрсөн лхагва гарагт нийтэлсэн 2024 оны дэлхийн хамгийн аз жаргалтай улс, орны тайланд Сингапур улс хоёр жил дараалан Азийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ. Судалгаанд хамрагдсан нийт 143 орноос Сингапур 30-д жагссан бол Монгол Улс 77-д орсон байна. Харин Азидаа хамгийн аз жаргалтай 10 улсын тоонд Монгол Улс оржээ. Тодруулбал,  

Харин Азийн хамгийн аз жаргалтай 10 улсын тоонд,

  1. Сингапур
  2. Тайвань
  3. Япон
  4. Өмнөд Солонгос
  5. Филиппин
  6. Вьетнам
  7. Тайланд
  8. Малайз
  9. Хятад
  10. Монгол тус тус багтжээ.

Мэргэжилтнүүд тус жагсаалтыг нэг хүнд ногдох ДНБ, дундаж наслалт, нийгмийн дэмжлэг, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын талаарх ойлголт зэрэг зургаан үндсэн хүчин зүйлд тулгуурлан дүн шинжилгээ хийж, гаргасан байна.