Шило Жоли-Питт аав Брэд Питттэй хамт амьдрахаар болжээ. Гэсэн хэдий ч Анжелина Жоли охиныхоо сонголтод тийм ч таатай бус байгаа ч шийдвэрийг нь дэмжихээ мэдэгдсэн байна. Гуравдугаар сарын 22-ны баасан гарагт нийтлэгдсэн нэгэн мэдээнд Анжелина “Шилог өөрөө шийдвэр гаргаж чадна" гэж “In Touch” сэтгүүлд ярьжээ. Брэд Питт 17 настай Шило охинтойгоо илүү дотно гэгддэг. Брэдийн 8.3 сая ам.долларын үнэтэй Лос Фелизийн эдлэн Анжелинагийн гэрээс холгүй байдаг бөгөөд "Шило хүссэн үедээ ах эгч нартайгаа уулзах боломжтой аж. 2022 оны долоодугаар сард нэгэн эх сурвалж Life & Style сэтгүүлд “Брэд Шилод мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг. Тэр аавтайгаа ямар ч зүйлийн талаар ярилцахад тухтай байдаг. Тэд хамтдаа хөгжим тоглож, кино, урлаг үзэж, олон цагийг хамтдаа өнгөрүүлдэг” гэжээ.
https://www.yahoo.com/entertainment/angelina-jolie-wasn-t-happy-175251559.html