Зуны халуун өдрүүдэд наршихаас хэрхэн сэргийлэх вэ

Хэт халуун бүгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Аль ч насны хүнд тохиолддог ч бага насны хүүхэд, зүрх судасны өвчтэй хүмүүс, өндөр настан илүү өртөмтгий байдаг.

Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд:

1.     Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах)

2.     Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх;

3.     Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;

4.     Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх;

5.     Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх;

6.     Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух;

7.     Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.

Илрэх шинж тэмдэг:

  • Нууц үе 30 минутаас 18 цаг;
  • Дотор бачуурч, бие нозоорох;
  • Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
  • Бага зэрэг халуурах;
  • Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
  • Нүд харанхуйлж, толгой эргэх.

Авах арга хэмжээ:

  • Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
  • Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
  • Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
  • Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
  • Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
  • Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй