M&M's шинэ төрөл, амтаар төрлөө нэмжээ. Тус брэнд 2022 оноос хойшхи анхны шинэ амтаа гаргаад байна. Шинэ төрөл “Peanut Butter” болон “Jelly” амттай аж. Хойд Америкийн Марс Вриглигийн Маркетингийн ахлах захирал Габриэль Уэсли "Самар цөцгийн тосны амттай M&M'S нь манай хэрэглэгчдийн дунд алдартай” гэжээ. 2009 онд тус брэнд гүзээлзгэнэтэй самрын цөцгийн тос M&M-ийг гаргасан ч 2015 он гэхэд лангуунаасаа алга болсон. Инстаграмын нэгэн хэрэглэгч "Гүзээлзгэнэтэй самрын цөцгийн тос урьд өмнө байдгийг олж мэдсэнээсээ хойш би ийм зүйлийг хүсч байсан" гэж бичжээ. Peanut Butter & Jelly M&M нь ирэх арванхоёрдугаар сараас эхлэн MMS.com сайтаар орон даяар худалдаалагдах ба онлайнаар худалдаалагдах бөгөөд гурван өөр хэмжээтэйгээр худалдаалагдах аж.
https://www.yahoo.com/lifestyle/m-m-just-introduced-first-131500757.html