Украин НАТО-д элсвэл дэлхийн III дайн эхэлнэ

 Украиныг НАТО-д элсүүлбэл дэлхийн III дайнд хүргэнэ гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто анхааруулжээ. АНУ тэргүүтэй цэргийн эвслийн нэг гишүүн Словак өмнө нь Оростой зөрчилдөхөөс болгоомжилж Киевийг гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан.

Шижарто пүрэв гарагт Санкт-Петербургийн олон улсын хийн форум дээр үг хэлэхдээ “Украин Оростой дайтаж байна. Одоогийн нөхцөлд Украиныг эвсэлд оруулах юм бол дэлхийн III дайн эхэлнэ гэсэн үг.Бид Орос, НАТО-гийн шууд сөргөлдөөний эсрэг үргэлж зогсож ирсэн" гэжээ.

 Словакийн Ерөнхий сайд Роберт Фико өнгөрсөн долоо хоногт үүнтэй төстэй мэдэгдэл хийж, ийм алхам хийснээр дэлхийн дайны аюул заналхийлж байгаа тул засгийн газар нь "Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн.  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан "Newsweek" сэтгүүлд хэлэхдээ, Москва мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах шийдвэр гаргахыг эрэлхийлж байна хэмээсэн. Тэрбээр "Одоогийн байдлаар бидний харж байгаагаар энхтайвныг сэргээх нь бидний дайсны төлөвлөгөөний нэг хэсэг биш. Вашингтон болон түүний НАТО-гийн холбоотнууд дайныг үргэлжлүүлэхийн тулд Киевт улс төр, цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг" хэмээсэн.

https://www.rt.com/news/605515-ukraine-nato-hungary-wwiii/