Жүжигчин Ким Саэ Рон нь санхүүгийн дарамттай тулгараад байжээ

Ким Саэ Рон нь Сөүл хотын Сонгдонг дүүрэгт байрлах гэртээ нас барсан байдалтай олдсон бөгөөд цагдаа нар  гэрт нь гаднын хүн орж ороогүй гэжээ. Нас барсан шалтгаан болон нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 2022 оны тавдугаар сард жүжигчин  согтуугаар машин жолоодож яваад осол гаргаж, машинтайгаа цахилгаан трансформаторыг мөргөж, ойр орчмын гудамжны гэрэл, аж ахуйн нэгжүүдэд тог тасарсан бөгөөд  хэргийн газраас зугтсан хэргээр 20 сая воны торгууль төлжээ.

Тэрбээр, ослоос болсон хохирлын зардлыг төлж энэ явцад тэрээр өмнөх агентлаг "Golden Medalist"-тэй хамтран ажиллахаа зогсоож, тэд Ким Саэ Ронд торгууль тооцоолж, өрөө төлөхөд нь бэрхшээл учирсан байна. Санхүүгийн бэрхшээлээсээ болж, Ким Саэ Рон хэсэг хугацаанд кафе болон жүжигчдэд сургалт өгөх зэрэг ажил хийж өрөө төлөхийг оролдсон боловч, томоохон өрөө барагдуулж чадаагүй бөгөөд, санхүүгийн дарамт нь түүнд илүү гүн сэтгэлзүйн өвчин үүсгэсэн гэх мэдээлэл байн.  Ким Саэ Роны ойр дотны эх сурвалж нь түүний 2024 оны 11-р сард "Guitar Man" нэртэй музык киноны зураг авалтыг дуусгасан бөгөөд цаашид карьераа үргэлжлүүлэх талаар хэлэлцэж байжээ.

2000 онд төрсөн Ким Саэ Рон 2009 онд "A Brand New Life" кинонд тоглож, олонд танигдсан бөгөөд "The Man from Nowhere" болон "The Neighbor" кинонуудаар илүү танигдсан.