Энэ долоо хоногт одон орны ховор үзэгдэл болох гэж байна. Нарны аймгийн долоон гараг буюу Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Сугар, Далай ван, Буд, Санчир нэг шугамд зэрэгцэн байрлах ба тодорхой хугацаанд дуран, телескоп шаардлагагүй нүдээрээ харах боломжтой аж. Энэхүү үзэгдлийг "гаргуудын жагсаал" гэж нэрлэдэг бөгөөд маш ховор тохиолддог. Дараагийн удаа ийм олон гараг зэрэгцэн харагдах боломж 2040 онд тохиох юм байна. Буд, Сугар, Бархасбадь, Ангараг гарагуудыг нүдээр ажиглах боломжтой бол Санчир илүү нам дор байрлах тул сайн харагдахгүй байж магадгүй. Харин Тэнгэрийн ван, Далай ван хоёрыг харахыг хүсвэл дуран хэрэглэх шаардлагатай гэв. Дэлхийн ихэнх улсад энэ үзэгдлийг хамгийн тод харах боломжтой өдөр нь хоёрдугаар сарын 28 байх бөгөөд зарим улс оронд гуравдугаар сарын эхээр илүү тод ажиглагдаж магадгүй.
https://www.cbsnews.com/news/planetary-parade-alignment-space/