Зэсийн ханш сүүлийн долоо хоногт огцом өсөж, тонн нь 10 мянга ам.доллар даваад байгаа билээ. Геополитикийн эрсдэл, мөнгөний бодлогын талаар дахин тодорхойгүй байдал үүсээд байгаа ч АНУ-аас Хятад руу чиглэсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайжирч байгаа нь металлын ханшийг өсгөсөн байна. БНХАУ-ын эрэлт улирлын чанартай уналттай байсан ч дэлхийн үйлдвэрлэлийн идэвхжил, урьдчилсан сэргэлт нь эрэлтийг нэмэгдүүлэхэд тусална гэсэн найдвар улам бүр нэмэгдсээр байна.
“Citigroup Inc”-ийн шинжээчид "Зэсийн хэтийн төлөв ойрын гурван сард өсөх хандлагатай байгаа бол бусад металлын ханш сулрах төлөвтэй байна” гэжээ. Хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг бууруулах чиглэлд тодорхой өөрчлөлттэй байгаатай тэмцэж байгаа ч өнгөрсөн долоо хоногт дарга Жером Пауэлл инфляцийг хяналтандаа байлгахын тулд банканд хүлээгдэж байснаас илүү удаан хугацаа шаардана хэмээсэн.
https://www.mining.com/web/copper-price-hones-in-on-10000-t-as-supply-angst-continues/