Илон Маскийн хөрөнгө 30 тэрбум ам.доллароор буурчээ

АНУ-ын тэрбумтан Илон Маскийн хөрөнгө Теслагийн хувьцаа буурсантай холбоотойгоор ганц хоногийн дотор 30 тэрбум ам.доллароор буурчээ. 

2025 он гарсаар Тесла 45 хувь хямдраад байгаа бөгөөд нэг хувьцаа 222,15 доллар үнэтэй байгаа нь 2020 оноос хойших хамгийн том уналт аж. Хувьцааны уналтын нэг шалтгаан нь шинэчлэгдсэн "Tesla Model Y" огт зарагдахгүй байгаатай холбоотой ч нөгөө талаас Илон Маскийн сүүлийн үеийн үйлдэл, үг хэл бүгд нөлөөлж байгаа нь гарцаагүй. Ерөнхийлөгч Трампын ойрын хамсаатан болсон тэрбээр маш олон шинэ дайсантай болоод байгаа билээ.