Бизнес, технологи, эдийн засаг гээд төрөл бүрийн мэдээлэл өгдөг "Visual Capitalist" сайтаас аялж жуулчлахад хамгийн хямд орнуудын жагсаалтыг гаргажээ. Гэхдээ нислэгийн зардлыг оруулаагүй, зөвхөн нэг өдөрт шаардлагатай мөнгөн хэмжээгээр гаргажээ.
Ингээд хямдхан аялахыг зорьсон жуулчдад хамгийн тохиромжтой орнуудыг нэрлэж байна. Үүнд, Лаос, Казахстан, Руанда, Гана, Монгол багтсан байна. Эдгээр орнуудад өдөрт 15-24 ам.доллар л хэрэг болно гэж тус сайтын шинжээчид зөвлөжээ.
Дараа нь өдөрт 30 ам.долларын зардалтай Армени, Буркина-Фасо, Гүрж, Мали, Мьянмар жагссан бол өдрийн 35-36 ам.доллар үрдэг Куба, Молдав, Малави, Энэтхэг, Балба оржээ.