Оскарын шагналд шинэ номинац нэмжээ

Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи Оскарын шагналд шинэ номинацыг  нэмж оруулснаа танилцуулжээ. 

Тодруулбал, энэхүү нэр хүндтэй шагналыг каскадёрууд буюу киноны эрсдэлтэй үзэгдлүүдэд жүжигчдийг орлон тоглогчид хүртэх юм. Номинацыг "Achievement in Stunt Design" гэж нэрлэжээ. "Кино урлаг үүссэн цагаас хойш хүнд эрсдэлтэй үзэгдлүүдийг найруулах нь кино бүтээлийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн" хэмээн Академийн гүйцэтгэх захирал Билл Крамер, Академийн ерөнхийлөгч Жанет Янг нар мэдэгдсэн байна.

Энэ төрлийн анхны шагналыг 2028 онд буюу Оскарын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолын үеэр гардуулах бол шагналд нэр дэвших болзол болон санал хураалтын журмыг 2027 онд зарлах ажээ.