Нэгэн цагт Ордосоос өмнө зүгт Хятадын дараагийн томоохон мега хотыг бүтээсэн байдаг. Сая гаруй хүн амтай болно гэж төсөөлж байсан Хятадын хойд хэсэгт орших Кангбаши шинэ хотод одоо тухайн үед төлөвлөж байсан хүн амын аравны нэг нь л амьдарч байна. 2000-аад оны эхээр Хятадын Засгийн газрын албан тушаалтнууд Өвөр Монголын тус хотын хөгжилд зориулж 819 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийжээ. Чимээгүй гудамжинд хоосон өндөр барилгууд сүндэрлэн босож байв. Францын гэрэл зурагчин Рафаэль Оливье "Ордос хотод баригдсан дуусаагүй төслүүд супер орчин үеийн гайхалтай музей, Швейцарийн “Herzog & de Meuron” фирм, Хятадын зураач Ай Вэйвэй нарын зураг төслөөр боссон барилгууд хотын тасралтгүй өсөлтийг илтгэдэггүй гэжээ. Гадаадынхан хотыг орхигдсон гэж үздэг” гэжээ.
819 сая фунт стерлингийн хөрөнгөөр бүтсэн ч эзэнгүй болсон Хятадын хотууд
