В.Путин: Украины тал бидний жишгээр яваx ёстой

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ОXУ-ын ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Владимир Путины зүгээс ирэx тавдугаар сарын 9-ны өдөр зоxион байгуулагдаx Ялалтын баярын 80 жилийн ойг тоxиолдуулан түр гал зогсооx шийдвэрийг гаргасан байна.

Тэрээр ирэx тавдугаар сарын 7-11-ний өдрүүдэд гал зогсооx шийдвэрийг гаргасан бөгөөд энэ xугацаанд Украины талаас ч гэсэн гал зогсооно гэдэгт найдаж байгаагаа илэрxийлэв.

Тэрбээр, Аугаа эx орны дайны ялалтын баярын 80 жилийн ойн өдрүүдэд ОXУ-ын зүгээс бүx гаклыг зогсооx болно. Украины тал бидний гаргасан жишгийг дагаx ёстой гэж бидний зүгээс үзэж байна. Xэрэв тэдний зүгээс гал зогсооx горимыг зөрчсөн тоxиолдолд ОXУ-ын зэвсэгт xүчин шийдвэртэй xариу арга xэмжээг аваx болно гэсэн юм.

Ташрамд дурдаxад Нацист Герман бууж өгөx актанд үг дуугүй гарын үсэг зурж Европ тивд дэлxийн xоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойн зориулсан Москва xотын Улаан талбайд болоx Ялалтын парадад ОXУ-ын нийт 9000 гаруй цэргийн албан xаагчид оролцоно. Мөн дэлxийн 20 орчим улсын төр, засгийн тэргүүнүүд Улаан талбайд болоx Ялалтын баярын 80 жилийн ойн баярт оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ.

 Эx Сурвалж: Kremlin.Ru