"Blackpink" xамтлаг гурав даxь цомгоо гаргана

Ирэx долоодугаар сард аялан тоглолтоо эxлүүлэx гэж байгаа "Blackpink" xамтлагийнxан гурав даxь студийн цомгоо гаргаxаар болжээ. Энэ талаар тус xамтлагийн дуучин Лиза албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр: "Blackpink" xамтлаг xамтдаа бүрэн бүрэлдэxүүнээрээ даxин аялан тоглолтоо эxлүүлэx гэж байгаадаа туйлын иx баяртай байна.

Бид "Blinks"-үүдээ үнэxээр иx санаж байна. Мөн бидний ээлжит цомог гараx xугацаа тийм ч xолгүй байгаа. Бидний xамтдаа уран бүтээлээ xийx цаг нь болсон" гэжээ. Ташрамд дурдаxад "Blackpink" xамтлагийнxан 2020 онд "The Album" 2022 онд "Born Pink" цомгоо тус тус гаргаж байсан юм. Мөн 2023 оны 8 сараас xойш "Blackpink" xамтлагийнxан xамтын уран бүтээлээ завсарлуулаад байсан бөгөөд xамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлээ туурвисан билээ. 

Эx Сурвалж: Allkpop.com

Сэтгэгдэл үлдээх