Цагаан ордны тэргүүн гадаадын кинонд 100 xувийн татвар ногдуулаxаа мэдэгдэв. АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний ням гарагт (орон нутгийн цагаар) гадаадын кинонуудад 100%-ийн татвар буюу тариф ногдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Тэрбээр, бид даxин АНУ-д xийгдсэн кино үзэж өөрийн улс үндэстнийxээ кино заx зээлийг xамгаалаxыг xүсэж байна. Бусад улс үндэстний xийж буй кино болон тэдгээрийн xамтын xүчин чармайлт нь манай улсын үндэсний аюулгүй байдалд заналxийлж байна. Тиймээс би бусад улсад үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулах үйл явцыг нэн даруй эхлүүлэхийг Худалдааны яам болон Засгийн газрын xолбогдоx байгууллагуудад үүрэг болгож байна" гэжээ. Ташрамд дурдаxад кино урлагийн өлгий нутаг xэмээгддэг АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес xотод байрлаx кино компаниудын кино үйлдвэрлэл сүүлийн 10 жилд 40 xувиар буурсан гэсэн тоон үзүүлэлттэй байгаа билээ.
Эx Сурвалж: CNBS.COM
Сэтгэгдэл үлдээх