ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах тухай хэлэлцээнд оролцохоор Истанбулд очихгүй ажээ. Учир нь, түүний нэр уг хэлэлцээнд оролцох Оросын төлөөлөгчдийн жагсаалтад байхгүй байна. Оролцох хүмүүсийн нэрсийг лхагва гаргийн орой Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ. Турк улсад болох хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мөн оролцохгүй гэж Америкийн “Sky News” телевиз мөн мэдээлжээ.
Истанбул хийх хэлэлцээнд оролцох Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахлах ажээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэг ч сайд байхгүй бөгөөд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов нарын нэр ч байхгүй байна. Тэдний оронд Кремль Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Зэвсэгт хүчний Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков нарыг илгээжээ.
“Истанбулд болох хэлэлцээнд АНУ-ыг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Трампын тусгай элч Стивен Уиткофф, Кит Келлогг нар оролцох аж.
Украины Ерөнхийлөгч Зеленский Путинийг биечлэн ирж, түүнтэй хэлэлцээ хийхийг уриалаад байсан билээ.
https://www.bbc.com/news/articles/cpqe9g0vn57o
Сэтгэгдэл үлдээх