Азид Covid-19-ийн тохиолдол эрс өсжээ

Хүн амын нягтаршил ихтэй Хонконг болон Сингапурын эрүүл мэндийн байгууллагууд Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж, Ази даяар халдварын давлагаа дахин эрчимжиж буйг анхаарууллаа.

Мөн БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр энэ он гарсаар тус улсад бүртгэгдээд буй Covid-19-ийн халдварын тохиолдол өнгөрсөн оны зуны оргил үеийн түвшинд хүрэх төлөвтэй байгааг тодотгожээ. Үүний зэрэгцээ Covid-19-ийн халдвар илрүүлэх тест болон эм үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш эрс өсөж эхэлсэн байна. Тухайлбал, БНСУ-ын “Sugentech” компанийн хувьцааны ханш 29 хувиар өссөн бол Covid-19-ийн вакцин үйлдвэрлэдэг Японы “Daiichi Sankyo” компанийн хувьцааны ханш 7.4 хувиар өсөөд байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх