Украины аюулгүй байдлын алба (SBU) 2025 оны Зургаадугаар сарын 01-нд Оросын Эрхүү муж дахь Белая цэргийн агаарын бааз руу дроны халдлага зохион байгуулсан гэж мэдээлсэн. Энэ нь Украины зүгээс Оросын нутаг дэвсгэрт хийсэн хамгийн гүнзгий нэвтрэлттэй довтолгоонуудын нэг бөгөөд нийт 40 гаруй цэргийн нисэх онгоцыг устгасан гэж мэдээлж байна.
Энэхүү ажиллагаа нь “Spiderweb” нэртэй бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн удирдлага дор 18 сарын турш төлөвлөгдсөн байна. Дронуудыг ачааны машинуудын дотор нууцаар ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулж, тэндээсээ нисгэж байжээ. Энэхүү довтолгооны үеэр стратегийн ач холбогдол бүхий Ту-95, Ту-22М3 бөмбөгдөгч онгоцнууд болон А-50 AWACS командын онгоцнууд устгагдсан гэж мэдээлж байна.
Энэхүү довтолгоо нь Оросын агаарын хүчний чадавхид ноцтой цохилт болсон бөгөөд Украины зүгээс Оросын нутаг дэвсгэрт хийсэн хамгийн гүнзгий нэвтрэлттэй довтолгоонуудын нэг юм.
Эх сурвалж: New York Post
Сэтгэгдэл үлдээх