Украин Крымын гүүрийг дэлбэлэхийг оролджээ

Украины Аюулгүй байдлын алба (SBU) мягмар гарагт Крымын гүүрийг усан доороос  тэсрэх бөмбөгөөр дэлбэлэх гэж оролджээ. Украины Аюулгүй байдлын алба гүүрний тулгуурыг нэлээд  гэмтээсэн талаараа мэдээлсэн байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гүүрний хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан ч дахин нээсэн байна. Гэвч орой  нь орон нутгийн эрх баригчид гүүрийг дахин түр хаасан байна. Мягмар гарагийн өглөө болсон халдлагын талаар Оросын талаас тайлбар хийгээгүй байгаа ч Оросын цэргийн блогчид тэсрэх бөмбөг гэхээсээ илүү усан доорх нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэн гэжээ.

 Керчийн гүүр гэгддэг энэхүү гүүрийг 2014 онд Крымын хойгийг эзлэн түрэмгийлсний дараа Орос барьсан бөгөөд 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээсэн.

Украины хувьд уг гүүр нь Оросын эзлэн түрэмгийллийн бэлэг тэмдэг юм.

Украин "Аалзны тор" нэртэй ажиллагааны хүрээнд Орос даяар хэд хэдэн байд цохилт өгснөөс хойш 48 цагийн дараа буюу мягмар гарагт гүүрийг дэлбэлэхийг оролджээ.

Киев Орос руу 100 гаруй нисгэгчгүй онгоцыг хууль бусаар нэвтрүүлж, ачааны машины жолооч нар сэжиглээгүй байхад нь агаарын баазуудын ойролцоо хүргэж чадсан гэж мэдэгджээ.

https://www.bbc.com/news/articles/cz708lpzgxro

Сэтгэгдэл үлдээх