АНУ-д нээлттэй ажлын байрны тоо огцом нэмэгдсэнийг мэдээлсний дараа алтны үнэ огцом буурсан ч лхагва гарагийн байдлаар харьцангуй тогтворжлоо.
Тухайлбал, алтны үнэ унц нь 3350.66 ам.доллароор арилжаалагдаж байна. Дональд Трампын тариф эдийн засгийн төлөвийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж буй ч нээлттэй ажлын байрны тоо шинжээчдийн таамгаас өндөр дүнгээр өссөнийг мэдээллээ. Ингэснээр ам.долларын ханш чангарч, найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны үнэ буураад байгаа юм. Хэдий тийм боловч томоохон Төв банкнууд ам.доллароос хараат байдлаа бууруулах зорилгоор алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь үнэ тогтворжиход дэмжлэг болж байна.
Сэтгэгдэл үлдээх