Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү хошуурах хөдөлгөөн эрчимжиж, алтны ханш шинэ дээд түвшинд дөхөөд байна. Тухайлбал, даваа гарагийн арилжаагаар алтны ханш 0.6 хүртэлх хувиар өсөж, унц нь 3450 орчим ам.доллар хүрлээ.
Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хүрээд байсан оргил цэгээсээ 50 ам.доллароор бага дүн болж байна. Дональд Трампын тарифаас шалтгаалан эдийн засаг удааширч магадгүй гэх хүлээлтээс үүдэн алтны ханш энэ он гарсаар 30 хүртэлх хувиар өсөөд байгаа юм. Ойрх Дорнодын хурцадмал байдал эрчимжсэн нь алтны үнийн өсөлтөд түлхэц болж байгаа аж. Мөн томоохон Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлсэн нь өсөлтөд жин дарсаар байна.
Сэтгэгдэл үлдээх