Жефф Безосын хуримын зардал 47-56 сая ам.доллар болжээ

Жефф Безосын Венецид Лорен Санчестай хийсэн олон сая долларын хурим түүний хувьд харьцангуй өртөг багатай болжээ. Баасан гарагт болсон хуримын зардал 47-56 сая ам.доллар байсан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Хэдийгээр жирийн нэг америк хүнд энэ мөнгө их санагдах боловч Амазоны үүсгэн байгуулагчийн тооцоолсон 244 тэрбум ам.долларын хөрөнгийн ердөө 0.0193-0.0230 хувьтай тэнцэж байна гэж Bloomberg тэрбумтнуудын индекс тэмдэглэжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нэг америк гэр бүлийн дундаж хөрөнгө 1,063,700-192,900 ам.доллар байна. Безосын  хувьд түүний хурим дундаж амьдралтай америк гэр бүлийн хувьд оройн зоог эсвэл шинэ пүүз худалдаж авсантай адил  байсан гэсэн үг юм.

Блүүмбэргийн тэрбумтнуудын индексээр Безос одоогоор Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск, Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг нарын дараа дэлхийн гурав дахь баян хүн болоод байгаа юм.

Хуримын үеэр хотыг "олигархиуд" түрээслэх ёсгүй гэж эсэргүүцэгчид цугларчээ. Хотын эрх баригчид Сотторивагийн "Безост орон зай байхгүй" кампанит ажилтай санал нийлэхгүй байгаа бөгөөд Безос хоттой хийсэн гэрээний нэг хэсэг болох зөвлөлийн байшинг сэргээх зэрэг Венецийн ажилд мөнгө хандивласан гэж мэдэгджээ.

Безос, Санчес болон тэдний Леонардо Ди Каприо, Кардашиан, Опра Уинфри зэрэг 200 орчим алдартай зочид Венецид хэдэн өдрийн турш үдэшлэг хийж, хотын зарим хэсгийг хаажээ.

Сэтгэгдэл үлдээх