Далай лам: Миний залгамжлагч Хятадаас өөр газраас тодорно

Далай лам өнгөрсөн лхагва гарагт Төвөдийн олон зуун жилийн настай институц түүнийг нас барсны дараа ч үргэлжилж, түүний залгамжлагчийг тодруулах болно гэжээ. Өнгөрсөн ням гарагт 90 насны төрсөн өдрийн тэмдэглэсэн Нобелийн энхтайвны шагналт өөрийг нь залгамжлах залгамжлагчийг уламжлалт байдлаар сонгох бөгөөд залгамжлагчийг сонгохдоо БНХАУ-ын нөлөөлд орохоос аль болох сэргийлнэ хэмээжээ.

Далай ламын залгамжлагчийг тодруулах нь улс төрийн болон шашны хувьд чухал ач холбогдолтой юм. Төвөдийн буддистууд ч түүнийг энэрэн нигүүлсэхүйн бурхан хэмээн хүндэлдэг.Харин Бээжингийн зүгээс дараагийн Далай ламын хойд дүрийг Хятадын захиргаанд байдаг Төвөдийн нутаг дэвсгэрээс тодруулахыг шаардаж байна. 14-р Далай лам Тэнзин Гяцо 1940 онд үүрэгт ажлаа хүлээж авсан. Тэрбээр 1959 онд Хятадын дарангуйллын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Төвөдөөс дүрвэж, түүнээс хойш Энэтхэгийн Дарамсала хотод амьдарч, Төвөдийн өөртөө засах эрхийг сурталчлахын зэрэгцээ цөллөгт ардчилсан Засгийн газар байгуулсан.

Далай лам Дарамсала дахь шашны цуглаан дээр цацагдсан урьдчилан бичсэн видео бичлэгт түүний залгамжлагчийг тодруулах нь зөвхөн Гаден Пходранг Траст буюу 2015 онд түүний үүрэг хариуцлагатай холбоотой асуудалд хяналт тавих зорилгоор байгуулсан санд хамааралтай хэмээжээ. "Өөр хэн ч энэ асуудалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй" гэдгийг тэрбээр онцолсон байна.

Цөллөгт байгаа Төвдийн Засгийн газрын Ерөнхийлөгч Пенпа Церинг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Бээжинд хандан “Бид БНХАУ-ын хойд дүрийг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглаж байгааг бид хатуу зэмлэн буруушааж байгаа төдийгүй хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хатуу анхааруулсан байна. Уламжлал ёсоор Далай ламыг эрэл хайгуул нь одоогийн удирдагчийг нас барсны дараа залгамжлагчийг сонгон шалгаруулдаг. Сонгосон хүүхэд эцэст нь дүрд бэлтгэгдэх хүртэл энэ үйл явц олон жил үргэлжилж болно.

https://www.euronews.com/2025/07/02/dalai-lama-says-he-will-be-reincarnated-despite-chinas-opposition

Сэтгэгдэл үлдээх