МУГЖ Ц.Төмөрбаатарт "Ардын жүжигчин" цол хүртээхээр болжээ

 

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү МУГЖ Ц.Төмөрбаатар "Ардын жүжигчин" болохоор боллоо.


Ц.Төмөрбаатар нь 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэрэгжлээр тус тус төгсчээ. Тэрээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ ЗОХИОМЖ" дээд сургуульд багшаар ажиллаж байна.

МУГЖ Ц.Төмөрбаатар нь театр, киноны 80 орчим дүр бүтээжээ.

Кино

Сэтгэгдэл үлдээх