Алтны ханш бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрлээ

Арилжааны мэдээллээр 2025 оны арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ (Нью-Йоркийн барааны биржийн нэг хэсэг) Comex бирж дээр бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, нэг унц нь 4200 ам.доллар давжээ.

Москвагийн цагаар 04:12 цагийн байдлаар (GMT-ийн 01:12) алтны үнэ унц нь 4202.4 ам.доллар болж  0.64 хувиар өссөн байна.

Москвагийн цагаар 04:27 цагийн байдлаар (GMT 01:27) алтны үнийн өсөлт үргэлжилж, нэг унц нь 4205.1 ам.доллар болжээ.

https://tass.com/economy/2029783

Сэтгэгдэл үлдээх