Аав, хүү хоёрын үйлдсэн халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас 10-87 насны 15 хүн амиа алдсан талаар Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн мужийн цагдаа нар мэдэгджээ. 

Еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баяр эхэлж байгааг тохиолдуулан зохион байгуулж байсан нэгэн үйл ажиллагааны үеэр болсон уг халдлагыг цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж байгаа аж.

Цагдаа нарын мэдээлснээр, зэвсэглэсэн хоёр этгээд нь аав, хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 24 настай хүүгийн биеийн байдал хүнд байгаа юм байна.

Нийт 42 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор цагдаагийн ажилтнууд байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх