БНХАУ 25 цаг 30 минут үргэлжлэх нислэг үйлдэж эхэлжээ

China Eastern Airlines компани нь Хятад болон Өмнөд Америкийн хооронд аялах хугацааг 4 цагаар богиносгож, арилжааны зорчигч тээврийн хамгийн урт нислэг хийж, дэлхийн дээд амжилт тогтоолоо.

China Eastern Airlines компанийн MU745 дугаартай онгоц орон нутгийн цагаар пүрэв гарагт 02:19 цагт Шанхайн Пудун олон улсын нисэх буудлаас хөдөлж, Буэнос-Айресын Министро Пистарини олон улсын нисэх онгоцны буудал руу анхны аялалаа эхлүүлсэн тухай БНХАУ-ын төрийн өмчит агаарын тээврийн компани олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Энэхүү маршрутыг Боинг 777-39P онгоцоор үйлдсэн бөгөөд аяллаа үргэлжлүүлэхийн өмнө шатахуунаа цэнэглэх, багийн гишүүдийг ээлжлэн солих зорилгоор Шинэ Зеландын Окленд хотод хуваарийн дагуу зогсжээ. Онгоц оройн 21:22 цагт Окленд хотоос аяллаа эхэлжээ.

25 цаг 30 минут  үргэлжлэх нислэг 20,000 км (12,400 миль) замыг туулах юм. Өмнө нь “Xiamen Airlines компанийн Нью-Йоркийн Жон Ф.Кеннеди олон улсын нисэх онгоцны буудлаас Фүжэү олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 19 цаг 20 минут нисэж, хамгийн урт нислэгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.  Сингапурын агаарын тээврийн гурав ба дөрөв дэх хамгийн урт арилжааны нислэгүүд нь 19 цаг 10 минут, 18 цаг 55 минут үргэлжилдэг.

China Eastern Airlines” компани мэдэгдэлдээ: "20 мянган километр үргэлжлэх энэхүү шинэ  маршрут нь Шанхай болон Өмнөд Америкийн томоохон хотуудын хоорондох шууд нислэгийн цоорхойг нөхөж байна. Энэ нь Номхон далайн эсрэг талын захуудыг холбосон өмнөд чиглэлийн коридорыг нээсэн” гэжээ.

Австралийн Qantas компани Airbus A350-1000ULR онгоцоор 22 цагийн дотор 9500 миль замыг туулж, Сидней-Лондон хүртэл зогсолтгүй нислэг хийхээр төлөвлөж байгаа юм.

https://www.newsweek.com/china-launches-world-longest-airline-flight-what-know-11154042

Сэтгэгдэл үлдээх