Алтны ханш түүхэн дээд хэмжээнд хүрч, унц нь 4800 ам.доллароос даваад байна

Гренландын хямрал даамжирч, Японы Засгийн газрын өрийн уналт зэрэг нь зах зээлийн эрэлтийг дэмжсэнээр алт түүхэн дээд хэмжээндээ хүрч, мөнгө бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ. Спот алтны үнэ нэгдүгээр сарын 21-нд унц нь 4800 ам.доллароос давжээ. Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарьт хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Арктикийн арлыг авах санаанаасаа ухрахгүй гэдгээ илэрхийлсэн.

АНУ Гренландыг эзлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн Герман, Франц, Их Британи зэрэг Европын найман улсад татвар ногдуулна гэж сүрдүүлсэнTD Securities-ийн түүхий эдийн ахлах стратегич Даниел Гали "Японы нөхцөл байдал дэлхийн бусад орнуудад зах зээл доройтах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх