Оскарын наадмын 98 дахь удаагийн шагналд нэр дэвшигчдийг Америкийн кино урлагийн академи пүрэв гарагт албан ёсоор зарлалаа. "Sinners" аймшгийн кино 16 шагналд нэр дэвшжээ. Мөн Оростой холбоотой хоёр кино нэр дэвшжээ. Тодруулбал, "Путиний эсрэг Ноён Хэн ч биш" хэмээх баримтат кино, Константин Бронзитын бүтээсэн "Гурван эгч" хүүхэлдэйн кино юм.
"One Battle After Another" кино 13 шагналд нэр дэвшсэн бол удаах байруудад "Marty Supreme", "Frankenstein", "Sentimental Value", "Hamnet" зэрэг кино оржээ.
Оскарын наадмын "Шилдэг кино" төрөлд "Bugonia", "F1", "Frankenstein", "Hamnet" , "Marty Supreme", "One Battle After Another", "O Agente Secreto", "Sentimental Value", "Sinners", "Train Dreams" кинонууд нэр дэвшсэн байна.
“Шилдэг найруулагч” шагналын төлөө Хлоя Жао, (Hamnet), Жош Сэфди (Marty Supreme), Пол Томас Андерсон (One Battle After Another), Йоаким Триер (Sentimental Value), Райан Куглер (Sinners) нар өрсөлдөнө.
"One Battle After Another" киноны найруулагч Пол Томас Андерсон Оскарын шагналд 12 дахь удаагаа нэр дэвшиж байгаа хэдий ч өмнө нь энэхүү алдарт баримлыг гардан авч байгаагүй юм.
"Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын төлөө имоти Шаламе (Marty Supreme), Леонардо Ди Каприо (One Battle After Another), Итан Хоук (Blue Moon), Майкл Б.Джордан (Sinners), Вагнер Моура (O Agente Secreto) нар өрсөлдөх бол "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин" шагналд Джесси Бакли (Hamnet), Роуз Бирн (If I Had Legs I'd Kick You), Кейт Хадсон (Song Sung Blue), Ренате Реинсве (Sentimental Value), Эмма Стоун (Bugonia) нар нэр дэвшжээ.
“Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналын нэр дэвшигчдийн сүүлчийн шалгаруулалтад Бенисио Дель Торо (One Battle After Another), Жейкоб Элорди (Frankenstein), Делрой Линдо (Sinners), Шон Пенн (One Battle After Another), Стеллан Скарсгард (Sentimental Value) нар багтжээ.
Энэ жил шинээр бий болсон “Шилдэг кастинг” гэсэн номинац онцгой анхаарал татаж байна. Кино академийн зүгээс дүрүүдэд тохирох жүжигчин, жүжигчдийг зөв сонгох нь киноны амжилтад шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг онцолж, энэ ангилалд “Шилдэг кино”-ны шагналд өрсөлдөх олон бүтээл багтана гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх