БНСУ нийтийн тээврийн хөнгөлөлттэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийтийн тээврээр зорчиж буй иргэдэд зориулсан хөнгөлөлтийн K-Pass хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн БНСУ даяар нэвтрүүлэх ажээ.

Анх 2024 оны тавдугаар сард метро, ​​автобус, өндөр хурдны метроны GTX системд зориулан Сөүл, Кёнги мужид нэвтрүүлсэн K-Pass нь хэрэглэгчдийн нас, оршин сууж буй бүс нутгаас хамааран нийтийн тээврийн үйлчилгээний тарифын 20-53 хувийг буцаан олгодог. Энэ жил эрх баригчид хэрэглэгчдийн гэр бүлийн байдал, оршин суугаа бүс нутгаас хамаарч өөр өөр стандартыг нэвтрүүлснээр хөнгөлөлтийг улам нэмэгдүүлэхээр байгаа аж.

Холбогдох яамнаас мягмар гарагт K-Pass-ыг ажиллуулахад шаардлагатай төсөвгүй орон нутгийн засаг захиргаанд үйлчилгээний нэмэлт төсөв хуваарилна гэж мэдэгджээ.

https://www.koreatimes.co.kr/business/20260203/k-pass-expanded-nationwide-starting-wednesday

Сэтгэгдэл үлдээх