Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаагаас тус металлын үнэ сүүлийн гурван жилийн хамгийн өндөр арилжааны нэг өдрийн дүнгээр өслөө. Тухайлбал, мягмар гарагийн арилжаагаар Лондоны Металлын биржид зэсийн үнэ 4.6 хувиар өсөж, тонн нь 13,420 ам.доллар давсан байна.
Энэ нь 2022 оны 11 дүгээр сараас хойших хамгийн огцом өсөлт болжээ. Энэ он гарсаар зэсийн ханш найм гаруй хувиар өсөөд байгаа юм. БНХАУ-ын үйлдвэрүүдийн худалдан авалт сэргэхтэй зэрэгцэн тус улсын Засгийн газар стратегийн нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэйг Төрийн өмчийн компаниуд уриалсан нь үнэд түлхэц болж байна. Өмнөх онд 10 хувиар нэмэгдсэн БНХАУ-ын цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл энэ онд тав орчим хувиар өснө гэж салбарын шинжээчид тооцоолжээ.
Сэтгэгдэл үлдээх