Ши Жиньпин Трампыг арал руу зэвсэг нийлүүлэхдээ болгоомжтой байхыг сануулжээ

Хятадын удирдагч Ши Жиньпин лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Тайванийг Хятад, Америкийн харилцааны "хамгийн чухал асуудал" гэдгийг тодотгожээ. Ши Жиньпин Трампыг арал руу зэвсэг нийлүүлэхдээ болгоомжтой байхыг сануулж, Вашингтонтой харилцахдаа маш их ач холбогдол өгч, санал зөрөлдөөнөө шийдвэрлэх арга замыг олно гэж найдаж байна" гэжээ.

Трамп дөрөвдүгээр сард Хятадад айлчлах бөгөөд энэ айлчлалаа тэсэн ядан хүлээж байна гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Хоёр удирдагч хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард худалдаа, Украинд Оросын түрэмгийлэл, фентанил, Тайвань зэрэг олон асуудлын талаар утсаар ярьсан талаар Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Тайванийн тухайд Ши Жиньпин “Тус арал нь Хятадын нутаг дэвсгэр бөгөөд Бээжин "[Тайванийн] бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах ёстойАНУ Тайваньд зэвсэг худалдах асуудлыг болгоомжтой авч үзэх ёстой" хэмээсэн байна. Арванхоёрдугаар сард Трампын засаг захиргаа Тайваньд 11 тэрбум долларын (8.2 тэрбум фунт стерлинг) үнэ бүхий зэвсэг нийлүүлсэн бөгөөд үүнд дэвшилтэт пуужин харвагч, өөрөө явагч гаубиц болон төрөл бүрийн пуужингууд багтсан.

Бээжин тэр үед Тайваний тусгаар тогтнолыг дэмжих гэсэн оролдлого нь хүчирхийллийн нөхцөл байдал руу түлхэх үйл явцыг хурдасгах болно гэж мэдэгдсэн. Ши Жиньпин лхагва гарагт Трампад хандан “Хэрэв хоёр тал эрх тэгш, хүндэтгэлтэй, харилцан ашигтай байх үүднээс нэг чиглэлд ажиллавал бид бие биенийхээ асуудлыг шийдвэрлэх арга замыг олох нь гарцаагүй" гэжээ. Трамптай уулзахаас хэдхэн цагийн өмнө Ши Жиньпин Оросын удирдагч Владимир Путинтэй виртуал уулзалт хийж, Бээжин, Москва хоёрын харилцаа бэхжиж байгааг сайшаасан байна.

Сэтгэгдэл үлдээх