Казах түмний хаврын буюу Наурызын баярын арга хэмжээг нийслэл хотод зохион байгуулна. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлснээр, гуравдугаар сарын 22-ны ням гарагийн 11:00 цагаас Сүхбаатарын талбайд "Монголын Наурыз-2026" эв нэгдэл уриатай баярын арга хэмжээ эхэлнэ.
Энэ үеэр казах түмний уламжлалт дуу, үндэсний тоглоом наадгай, казах гэр, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах тэмцээн, казах болон олон үндэстний хоол, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарах юм байна. Уг арга хэмжээг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг хүрэлцэн ирэхийг урив.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтжээ.
Наурыз буюу хаврын баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодог билээ.
Сэтгэгдэл үлдээх