Попын хаан, домогт дуучин Майкл Жексоны хувийн амьдралтай холбоотой шүүмжлэл, маргаан үргэлжилсээр байгаа хэдий ч түүний тухай намтарчилсан кино нээлт хийсэн даруйдаа олсон орлогоороо дээд амжилт тогтоож, дэлхий даяар 217.4 сая ам.долларын орлого олсон байна.
"Lionsgate" студийн мэдээлснээр, үүнээс 97 сая ам.доллар нь АНУ болон Канадын зах зээлээс цуглуулжээ. Уг кино уран бүтээлчдийн тухай намтарчилсан кинонуудын нээлтийн орлогоор шинэ дээд амжилт тогтоож, өмнө нь орлогоороо тэргүүлж байсан "Straight Outta Compton" болон "Bohemian Rhapsody" кинонуудыг гүйцсэн байна.
Энэхүү кино нь уран бүтээлчийн гэр бүлийнхний дунд мөн маргаан дагуулжээ. Тухайлбал, Жанет Жексон зураг авалтад оролцоогүй бол дуучны охин Пэрис Жексон уг бүтээлийг нэлээд шүүмжилсэн байна. Киноны гол дүрийг дуучны ууган ахынх нь хүү Жаафар Жексон бүтээжээ.
Сэтгэгдэл үлдээх