“GLOBALTIMES”: Монголын циклон Хятадын хойд хэсэгт хүчтэй шороон шуурга үүсгэж, Сычуаны сав газарт хүрлээ

Саяхан Хятадын умард нутгийг хамарсан Монголын циклон их хэмжээний шороон болон элсэн шуурга үүсгэж, 10 гаруй мужийг хамарч, нөлөө нь баруун өмнөд Хятадын Сычуань мужийн Сычуаны сав газарт хүрч нөлөөлсөн талаар Хятадын төв телевиз (CCTV) мэдээлжээ. Хиймэл дагуулын болон газрын мониторингийн мэдээллээс харахад шороон шуурга Монголын өмнөд хэсэг, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны өмнөд хэсэг, ӨМӨЗО-ны баруун хэсгийг дайрсан байна. Өнгөрсөн баасан гарагийн шөнөөөс эхлэн Хятадын баруун хойд, хойд Хятад болон зүүн хойд нутгийн ихэнх нутгаар элс, тоос шороо шуурч байгаа аж.

Шинжаан дахь Турпан, Кашгар, Өвөрмонголын Гуайзи нуур зэрэг газар хүчтэй элсэн шуурга болж, үзэгдэх орчин нэг километр болж буурсан талаар CCTV мэдээлжээ. ӨМӨЗО-ны Дэнкоу өртөөнд шороон шуурганаас үүдэлтэйгээр агаар даахь PM10-ийн хэмжээ дээд цэгтээ буюу нэг куб метрт 1698 микрограмм хүрч, үзэгдэх орчин 2.4 километрт хүрсэн байна. Тоосжилт Хятадын хойд хэсэгт голчлон нөлөөлж байгаа ч сүүлийн хоёр өдрийн турш Сычуаны сав газарт нөлөөлсөн байна.  Шороон шуурга нь ихэвчлэн Хятадын баруун хойд болон хойд хэсэгт тохиолддог бөгөөд Сычуаны сав газарт ховор тохиолддог гэж Хятадын Үндэсний цаг уурын төвийн ахлах цаг уурч Гүй Хайлин тайлбарлажээ.

Сүүлийн жилүүдэд Хятадад элсэн болон шороон шуурга нийтээрээ буурч байгааг хяналтын тоо баримт харуулж байна.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хаврын шороон шуурганы давтамж буурч, 1960-аад онд жилд дунджаар 20.9 өдөр байсан бол сүүлийн 10 жилд 8.4 болж буурсан бол шороон өдрийн дундаж тоо арван жилд 1.63 хоногоор буурсан гэж CCTV мэдээлэв. Одоогийн байдлаар Хятадад тоосжилт багатай үе хэвээр байгаа ч дунд болон өндөр өргөргийн эргэлтээс үүдэлтэй шороон шуурганы давтамж жилээс жилд өөрчлөгддөг байна.

https://www.globaltimes.cn/page/202604/1359356.shtml

Сэтгэгдэл үлдээх