M&M’s нь “Devil Wears Prada 2”-тай холбоотойгоор шинэ өнгө нэмлээ

M&M’s нь Devil Wears Prada 2 хэмээх дуулиан шуугианд нэгдэж, чихрийн төрөлдөө шинэ өнгө оруулжээКиноноос  санаа авч, баасан гарагт cerulean” буюу цэв цэнхэр өнгийн багцыг гаргасан байна. Редактор Миранда Пристли Энди Сакстай ярилцахдаа: "Гэхдээ тэр цамц зүгээр л цэнхэр ч биш, оюу ч биш, номин ч биш, жинхэнэ цэнхэр өнгөтэй гэдгийг та мэдэхгүй байна" гэдэг.

Энэхүү киноны анхны анги олон улсын бокс оффис дээр 326 сая гаруй ам.долларын ашиг олсон. Үзэгчдийн хүсэн хүлээсэн үргэлжлэл нь хэд хэдэн сүлжээ дэлгүүр, брэндүүдийг кинотой холбоотой бараа бүтээгдэхүүн гаргахад хүргээд байна.  Амазон дүрүүдтэй аяга, подволкны цуглуулга худалдаалж байгаа бол Kohl'sSheinHot Topic зэрэг дэлгүүрүүд мөн кинотой холбоотой эд зүйлсийг худалдаалж байна. Түүнчлэн хувцасны Lulus компани киноны трэйлерт үзүүлсэн Met Gala-н дүрээс санаа авсан, олон төрлийн даашинзыг гаргажээ.

Сэтгэгдэл үлдээх