ДЭМБ: Хүүхдийн таргалалт хурдацтай нэмэгдэж байна

2025 онд сургуулийн насны 10 хүүхэд тутмын нэг, өсвөр үеийнхний нэг нь (дэлхий даяар 188 сая орчим) таргалалттай амьдарч байгаа нь жингийн дутагдалд орсон хүүхдүүдийн тоог давсан үзүүлэлт болжээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейюс "Хүүхдүүдийн сургууль дээр идэж буй хоол хүнс нь тэдний сурах үйл ажиллагаанд нөлөөлж, эрүүл мэнд, сайн сайхан байдалд нь насан туршийн үр дагаварт хүргэж болзошгүй” гэжээ.

ДЭМБ-ын Европ дахь төлөөлөгчийн газрын хоол тэжээлийн судлаач Кремль Викрамасингхе "Хүүхдийн илүүдэл жин, таргалалт аймшигтай хэвээр байгаа бөгөөд одоогийн болон ирээдүй хойч үеийнхний эрүүл мэндэд заналхийлсээр байна" гэжээ.

ДЭМБ-аас сургуулиудад юу гэж зөвлөдөг вэ

 Шинэ удирдамжийн дагуу сургуулиудад эрүүл хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд тодорхой стандарт тогтоохын зэрэгцээ элсэн чихэр, давс, эрүүл бус өөх тостэй гэх мэт эрүүл бус сонголтуудыг хязгаарлахыг зөвлөж байна. ДЭМБ-ын Хүнс, хоол тэжээлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх дэлхийн мэдээллийн сангийн мэдээлснээр дэлхийн 104 улс сургуулийн эрүүл хоолны талаар бодлого баримталдаг байна.

Сэтгэгдэл үлдээх