Унтахынхаа өмнө шүршүүрт орох нь урт өдрийн дараа сайн амрах хамгийн сайн аргуудын нэг юм. Арьс судлалын эмч нараас хэр ойрхон хугацаанд шүршүүрт орох, өдөр бүр шүршүүрт орохгүй бол юу болох, хэзээ угаах шаардлагатайг талаар дараах мэдээллийг өгч байна.
Шүршүүрт орох хамгийн тохиромжтой давтамж
Шүршүүрт орох давтамж нь янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална. Тослогжилт, хөлрөх, хөдөлгөөний түвшин, бактерийн нөлөөлөл, арьсны үндсэн нөхцөл гэх мэт. Ерөнхийдөө өдөр бүр, эсвэл долоо хоногт дор хаяж 2-3 удаа шүршүүрт орохыг FAAD-ийн арьсны эмч Рэйчел Назариан зөвлөжээ. "Хувийн ариун цэврийг дутуу үнэлж болохгүй ч хүн бүрийн арьс өөр өөр байдаг" гэж гоо сайхны арьсны эмч Мишель Грин гэдгийг онцолжээ. Түүнчлэн улирал, таны арьс, таны сонголтоос хамааран шүршүүрт орох давтамж жилийн туршид өөр өөр байж болно.
Шүршүүрт орох хугацаа ямар байх ёстой вэ?
Шинжээчдийн үзэж байгаагаар шүршүүрт орох хугацаа 5-10 минут хүртэл үргэлжлэх аж. Хэт удаан шүршүүрт орох нь таны арьсыг байгалийн тосыг устгаж, харин хэт хурдан шүршүүрт орох нь бохирдол, илүүдэл тос хуримтлагдахад хүргэдэг.
Хэзээ шүршүүрт орох нь дээр вэ?
"Хэрэв шүршүүрт орохдоо зохих ёсоор хэдхэн минутын турш халуун бүлээн усаар суга, цавь, хөлний нян агуулсан хэсгийг цэвэрлэж чадаж байвал өдөр бүр шүршүүхт орох нь ямар ч асуудалгүй” гэдгийг Назариан онцолжээ.
Хөлс ялгардаг хэсгийг угаагаад өнгөрөх бус биеийг бүрэн гүйцэт угаах байдлаар долоо хоногт хэдэн удаа шүршүүрт орох ёстой вэ?
Бүх хэсгийг бүрэн гүйцэт угаах байдлаар долоо хоногт хамгийн ихдээ нэг удаа шүршүүрт орох ёстой аж.
Шүршүүрт орох бүрдээ үсээ угаах уу эсвэл зөвхөн биеэ угаах уу?
Өдөр бүр биеэ угаах нь эрүүл ахуйг сахихад тустай боловч таны үсийг шүршүүрт орох бүрдээ угаах шаарддаггүй. Хэт их угаах нь хуйхыг байгалийн тосыг хуулж, хуурайшилт, цочрол үүсгэдэг. Нарийн эсвэл тослог үстэй хүмүүс шампунийг тогтмол угаах шаардлагатай байдаг бол зузаан, бүдүүн, буржгар үстэй хүмүүс ихэвчлэн хэдэн өдөр өнжөөд угаах хэрэгтэй болдог.
Сэтгэгдэл үлдээх