ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагийн орой Бээжин хотноо газардсанаар энэ оны анхны гадаад айлчлалаа эхэлжээ. Тэрбээр удаан хугацаанд зогсонги байдалд ороод буй эрчим хүчний холбоо харилцаагаа бэхжүүлэх боломжуудын талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцэнэ гэдгийг ажиглагчид онцолж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний БНХАУ-д 25 дахь удаагаа айлчилж буй нь энэ аж.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний хөтөлбөрт багтсан гол сэдвийн нэг нь Монголын нутгаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл,Ойрхи Дорнодын дайнаас үүдсэн эрчим хүчний зах зээлийн хямрал нь БНХАУ-д “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулах хийн үнийг илүү уян хатнаар тохиролцох нөхцөл бүрдүүлнэ гэж ОХУ үзэж байгаа юм. Хоёр талын уулзалтын үеэр салбар бүрийг хамарсан 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж буйг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх