ОХУ онгоцны түлшний экспортоо XI сар дуустал хориглолоо

Тавдугаар сард Украин улс ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй цохилт өгсний улмаас ОХУ онгоцны түлшний экспортод хориг тавив.

Ингэснээр 16 жилийн доод түвшинд хүрээд байсан ОХУ-ын газрын тосны боловсруулалт улам буурч болзошгүй байна. Ялангуяа эрэлт нэмэгддэг зуны улиралд тус улсын дотоод зах зээлд газрын тосны хомсдол үүсэх эрсдэлтэй болсон тул эрх баригчид 11 дүгээр сар хүртэл онгоцны түлшний экспортыг хориглох шийдвэр гаргалаа.

Хэдий тийм боловч ОХУ онгоцны түлшний гол экспортлогч орон биш учраас дээрх шийдвэр нь олон улсын зах зээлд томоохон нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна.  Үүний зэрэгцээ Турк улсын Төрийн өмчит “Botas” компани ОХУ-ын “Gazprom” компанитай импортын гэрээнүүдээ шинэчлэхээр хэлэлцэж байгааг Туркийн Эрчим хүчний сайд мэдээлжээ. Одоогоор нийлүүлэх хэмжээ болон гэрээний хугацааг эцэслэн тохироогүй байна.

Сэтгэгдэл үлдээх